Хансей Их Сургуулийн Солонгос хэлний хөтөлбөр
Хансей Их Сургууль (www.hansei.ac.kr)
  1953 онд байгуулагдан Гүнпу хотод байрлаж байна. Манай сургууль Сөүл хоттой маш ойрхон бөгөөд оюутнуудын суралцах таатай нөхцлийг бүрдүүлсэн шилдэг сургуулиудын нэг юм. 2005оны Боловсрол, хүний нөөцийн яамнаас шалгаруулсан шалгаруултад нийт 200 гаруй их сургуулиас 2-р байранд орсон үзүүлэлттэй байна. 2төрлийн үзүүлэлтээр шилдэг сургуулиар шалгарсан.
Хансей Их Сургуулийн солонгос хэлний курс
  Манай сургуулийн солонгос хэлний курс нь солонгос хэл сурах хүсэлтэй гадаад иргэдэд зориулан үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн эдийн засагт солонгос улсын эзлэх байр суурь нэмэгдэхийн хэрээр солонгосын хэл соёлыг системтэйгээр суралцах хүсэлтэй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Манай сургуулийн солонгос хэлний курс нь дээрх шаардлагад нийцсэн солонгос хэлийг өндөр түвшинд эзэмшихүйц сургалтыг явуулж байна. Нэг жилийн хугацаатай үндсэн сургалт болон их сургуулиудын амралтын үеэр хичээллэдэг 4, 8 долоо хоногийн түргэвчилсэн сургалт, мөн өөрийн оршин суугаа орондоо суралцах боломжтой солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх курсууд хичээллэж байгаа юм. Мэргэжлийн ур чадвартай багш нар, сайтар боловсруулагдсан хэлний хөтөлбөрөөр солонгос хэл, соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
1. Сургалтын танилцуулга
  - Хансей Их Сургуулийн хэлний курс нь албан ёсны үндсэн программ, амралтын дундуурх түргэвчилсэн, болон тусгай түвшин тогтоох сургалт гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
  - Үндсэн сургалт нь нэг жилийн хэлний хөтөлбөр буюу хавар, зун, намар, өвөл гэсэн 4семестертэй бөгөөд тус бүр 10 долоо хоногоос бүрдэнэ.
  - Амралтын дундуурх түргэвчилсэн сургалт нь оюутны өвөл, зуны амралтын дундуур явагдах бөгөөд 8долоо хоногийн энгийн, 4долоо хоногийн түргэвчилсэн гэсэн 2 төрөл байна.
  - Тусгай сургалт нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэж байгаа хэсэг бүлэг хүмүүст зориулагдсан сургалт юм.
  - Сургалт бүр нь анхан, дунд, гүнзгий шатнаас бүрдэнэ.
  - Амралтын дундуурх түргэвчилсэн сургалтанд солонгосын соёлтой танилцах соёлын хөтөлбөр багтана.
2. Үндсэн сургалт
  Үндсэн сургалт нь солонгост амьдарч байгаа гадаад иргэд солонгос хэлийг системтэйгээр суралцаж чөлөөтэй ярьж сурах, цаашдаа бакалавр, магистрын сургалтанд дэвшиж суралцахад зориулагдсан хөтөлбөр юм.
3. Тавигдах шаардлага
  Хансей Их Сургуулийн солонгос хэлний курс нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан бөгөөд ахлах сургуулиас дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагатай.
4. Семестрийн хуваарь 2012-2013он
Семестер Хичээллэх
хугацаа
Анги
хуваарилалт
Материал өгөх болон төлбөр төлөх хугацаа

Хятад

Бусад улсууд

Одоо суралцагчид

’13 Хавар

03/19~05/28
(09:00~13:00)
03/17 2014. Janurary ~ March (receipt on demand)

’13 Зун

06/18~08/27
(09:00~13:00)
06/16 2014. April ~ June (receipt on demand)

’13 Намар

09/22~12/02
(09:00~13:00)
09/18 2014. July ~ September (receipt on demand)

’13 Өвөл

12/15 ~‘15/2/26
(09:00~13:00)
12/11 2014. October ~ December (receipt on demand)
  ※ Дээрх хуваарь нь өөрчлөгдөж болзошгүй.
  Хансей Их Сургуулийн солонгос хэлний үндсэн сургалтанд монголоос ирж суралцах оюутан болон солонгосоос (D4 визтэй)оюутнуудын бүртгүүлэх хугацаа хоорондоо өөр байна.
  А. Визтэй тохиолдолд: Семестер эхлэхээс 7 хоногийн өмнө визны хугацаа дуусна.
  Б. Визгүй тохиолдолд:
    - Хятад оюутан: Семестер эхлэхээс 8 долоо хоногийн өмнө дуусна.
    - Бусад улс: Семестер эхлэхээс 3 долоо хоногийн өмнө дуусна.
5. Сургалтын танилцуулга
  Хансей Их Сургуулийн Солонгос хэлний үндсэн сургалтанд анх бүртгүүлсэн оюутнууд түвшин тогтоох шалгалт өгч түвшингээ тогтоолгоно. Түвшин тогтоох шалгалтын дүнгээс шалтгаалж анхан, дунд, гүнзгий шатанд хуваарилагдана. Солонгос хэл өмнө нь сурч байгаагүй оюутны хувьд шалгалт өгөлгүйгээр шууд анхан шатанд хуваарилагдана.
  Семестер эхэлснээс хойш 7 хоногийн дотор түвшингээ солих боломжтой.
  Солонгос хэлний үндсэн сургалт нь нэг семестрт 10 долоо хоногийн турш Даваа-Баасан гаригт өдөр бүр 4 цагаар хичээллэнэ. 4цагийн хичээлийн 3цагийг нь анги удирдсан багштайгаа сонсох, ярих, унших, бичих дасгал хийх бөгөөд үлдсэн 1 цагт нь сурах бичигт гарсан унших дасгал, солонгос дуу, телеизийн хөтөлбөр, кино үзэж солонгосын соёлын талаарх ойлголттой болоход тусална.
  Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх анги нь 4-р зэрэгт бэлтгэх программаар долоо хоногт 3 удаа (даваа,лхагва,баасан) гаригуудад өдөрт 4 цагаар хичээллэнэ.
  Үндсэн сургалтанд сурч байгаа оюутан өөрөө хүсвэл оюутны байранд орж болно.
6. Сургалтын агуулга
1. Анхан шат - Солонгос хэлний үндсэн эгшиг, гийгүүлэгч болон зөв уншиж сурна.
- Мэндлэх, өөрийгөө танилцуулах, бараа худалдаж авах, хоол захиалах, зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй яриануудыг сурна.
- Энгийн, богино өгүүлбэрээр өдөр тутмын амьдралд хэрэгтэй яриаг сурна.
2. Дунд шат - Гэр бүл, сонирхол, аялал, спорт гэх мэтийн талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх аргад суралцана.
- Хоолны газар, шуудан, банк зэрэг газарт гарч болох асуудлыг шийдвэрлэхэд суралцана.
- Анкет бөглөх, кассет сонсож бичих, өөрт хэрэгтэй зүйлүүдийг тэмдэглэж бичиж чаддаг болно.
3. Гүнзгий шат - Ямар нэгэн үйл явдал, осол аваар, соёл, ёс заншил зэрэгтэй холбоотой энгийн үг хэллэгтэй текстийг уншиж ойлгох чадвартай болно.
- Телевизийн нэвтрүүлэг, драм үзэж ойлгохоос гадна өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж мэтгэлцэж чадахуйц түвшинд хүрнэ.
- Албан ёсны болон албан ёсны бус нөхцөл байдлын талаарх аман болон бичгийн яриаг ялгах чадвартай болохоос гадна солонгос хүнтэй харилцах ёс жаягийг суралцана.
4. Topik - Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 буюу 4-р зэргийн программаар хичээллэнэ.
- Тусгайлан бэлдсэн материалын дагуу дүрэм ,сонсгол, уншлагаар бэлдэнэ.
7. Сургалтын төлбөр
  1) 20 долоо хоног (6сар) /даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан/ өдөрт 4 цаг / нийт 400цаг
    А. Элсэлтийн хураамж: 60,000вон
    Б. Сургалтын төлбөр: 2,300,000вон /2 семестер/
    В. Үзвэр үзэх: 100,000вон/2семестер/
    Г. Сурах бичиг: 98,000/2семестер/
    Д. Оюутны байр: 1,000,000 вон /2семестер/
  Даатгалын төлбөр ороогүй болно.
  Дээрх төлбөр нь өөрчлөгдөж болзошгүй тул Солонгос хэлний курсын сайт, болон санхүүгийн
  хэлтсээс лавлаж болно.
  2) Төлбөр төлөх арга: Төлбөр төлөхдөө оюутан өөрийнхөө нэрээр төлөх бөгөөд хэрвээ монголоос
  төлж байгаа бол төлбөрийн мөнгөө тухайн үеийн воны ханшаар тооцож явуулах хэрэгтэй. Төлбөр
  төлсний дараа төлсөн эсэхээ утсаар мэдэгдэнэ.
  Утас: 031-450-5216, 5872 Факс: 031-450-5014 Имэйл: dep_512@hansei.ac.kr
  3) Industrial Bank ; 471-010400-04-333 (Hansei University)
8. Нэг ангид сурах оюутны тоо: 15 хүн
9. Анги хуваарилалт, төгсөлт
  1) Үндсэн сургалтанд сургалтанд сурах оюутнууд яриа, бичгийн шалгалт өгч солонгос хэлний түв шингээрээ ангид хуваарилагдана.
  2) Үндсэн сургалтанд сурч байгаа оюутан нийт хичээлийн цагийн 80%-иас дээш сууснаар тухайн түвшинг төгссөн сертификат авна.
  3) Үндсэн сургалтанд сурч байгаа оюутан манай хэлний курсээс авч байгаа шалгалтанд тэнцсэн оноогоороо үнэлгээ авна. Дүнг тооцохдоо ирц, идэвх чармайлт, үндсэн шалгалтын нийт дүнгийн дунджаар тооцно.
  4) Ирц юм уу дүнгийн аль нэг үзүүлэлтээр унасан тохиолдолд түвшин ахиж суралцах боломжгүй бөгөөд, унасан түвшиндээ дахин сурах шаардлагатай. Мөн нэг түвшинд хоёр удаа улирч сурвал цаашид манай сургуулийн хэлний курсэд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болно.
  5) Хэлний курсын 4-р шатыг төгссөний дараа та манай сургуулийн бакалаврын болон магистрын сургалтанд дэвшин суралцаж болно.
10. Материал бүрдүүлэх дараалал
  1) Дэс дараалал
    А. Хятадаас бусад орны оюутан болон өөр сургуулиас шилжин суралцагсад: Элсэх хүсэлт гаргах, бичиг баримтаа бүрдүүлж өгөх→материал шалгах→материал тэнцсэн эсэхийг мэдэгдэнэ→ төлбөр төлнө→ тэнцсэн тухай бичиг болон, төлбөр төлсөн баримтыг сургуулиас олгоно→монгол дахь солонгосын элчинд материалаа бүрдүүлж орно→ өөрийн харьяа иммигрэйшн дээр очиж иргэний үнэмлэхээ авах буюу сунгуулна.
  2) Материал өгөхдөө: шуудангаар юм уу өөрийн биеэр ирж өгнө.
  3) Сургуулийн хаяг: 경기도, 군포시, 당정동 604-5 한세대학교 한국어학당 대한민국
    Утас: 031-450-5216, 5872 Факс: 031-450-5014 Имэйл: dep_512@hansei.ac.kr
11. Бүрдүүлэх материал
  1) Бүрдүүлж өгсөн материалыг буцааж олгохгүй.
    - Хансей Их Сургуулийн элсэлтийн анкет 1хувь (зураг наах)
    - Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, гэрчилгээ (солонгосоор орчуулж нотариатаар батлуулах )
    - Гадаад паспортны хуулбар
    - Цээж зураг 2 хувь
    - Өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээр хийгдсэн банкин дахь дансны үлдэгдэл( 10,000$-оос дээш байх)
    - Нотариатаар батлуулсан солонгос хүний батлан даалтын бичиг
    - Элсэлтийн хураамж 60,000вон (буцааж олгохгүй)
  Элсэлтэд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт материал шаардаж болно.

  2) Солонгост байгаа бөгөөд өөр сургуулиас шилжин ирэгсдийн бүрдүүлэх материал
    - Хансей Их Сургуулийн элсэлтийн анкет 1хувь (зураг наах)
    - Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, гэрчилгээ (солонгосоор орчуулж нотариатаар батлуулах )
    - Гадаад паспортны хуулбар, визаны хуулбар
    - Цээж зураг 2 хувь
    - Өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээр хийгдсэн банкин дахь дансны үлдэгдэл( 3,000$-оос дээш байх) эсвэл нотариатаар батлуулсан солонгос хүний батлан даалтын бичиг
    - Нотариатаар батлуулсан солонгос хүний батлан даалтын бичиг
    - Элсэлтийн хураамж 60,000вон (буцааж олгохгүй)
    - Гадаад иргэний үнэмлэхний хуулбар (хэрэв үнэмлэх авсан бол)
  Элсэлтэд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт материал шаардаж болно.
12. Төлбөр буцааж олгох журам
  - Монголоос виз ямар нэг шалтгааны улмаас гараагүй тохиолдолд 100%төлбөрийг буцаана.
  - Виз гарснаас хойш хувийн шалтгаанаар төлбөрөө буцааж авах хүсэлт гаргасан тохиолдолд
    1. Виз гарсны дараа солонгос руу нисэхээс өмнө байгалийн гамшиг тохиолдох, өвчин тусах гэх мэт давагдашгүй шалтгааны улмаас солонгост орж ирээгүй бол төлбөрийг 100 хувь бүтэн буцааж олгоно.
    2. Солонгост орж ирсний дараа хичээл эхлэхээс өмнө байгалийн гамшиг тохиолдох, өвчин тусах гэх мэт давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан төлбөр буцаан авах хүсэлт гаргасан тохиолдолд зөвхөн сургалтын төлбөрийн 80хувийг буцааж олгоно.
    3. Хичээл эхэлснээс хойш 1 долоо хоногийн дотор байгалийн гамшиг тохиолдох, өвчин тусах гэх мэт давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөрөө буцааж олгох хүсэлт гаргасан тохиолдолд зөвхөн сургалтын төлбөрийн 50хувийг буцааж олгоно. 1долоо хоногоос хойш төлбөр буцааж олгохгүй.
  Төлбөр буцааж олгох хүсэлт гаргахдаа нотлох баримтыг хавсаргах хэрэгтэй.
Амьдрах орчин нөхцөл
  1. Дотуур байр
  - Хансей Их Сургуулийн үндсэн сургалтанд сурч буй гадаад оюутнууд оюутны байранд орж болно. Дотуур байранд 4 хүн 1 өрөөнд амьдарна.
  - Дотуур байрны төлбөр
    Дотуур байрны 6 сарын төлбөр нь 910,000вон.
  - Дотуур байрны тохижилт
    1) Дотуур байранд хүн тус бүрт ор, ширээ, хувцасны шкафнаас гадна нийтийн шүршүүр, нийтийн угаалгын газар, ном унших танхим,амралтын өрөө бий
    2) Дотуур байры талаарх мэдээллийг дотуур байрны сайтнаас харж болно.
    www.hanseitown.co.kr
  2. Виз
  - Батлан даалтын бичиг
    Батлан даагч солонгос хүн нь солонгост амьдарч байгаа хүн байх шаардлагатай байх бөгөөд аль нэг нотариат дээр өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж батлан даалтын бичгээ нотариатаар батлуулна.
  - Виз сунгуулах
    D-4 виз сунгахад доорх бичиг баримтуудыг хавсарган оюутан өөрийн биеэр аваачиж өгөх хэрэгтэй.
    1) Үндсэн бичиг баримт
      - Гадаад паспорт болон гадаадын иргэний үнэмлэх
      - Иммигрэйшний анкетыг бөглөх
      - Солонгос хэлний курсээс олгох сургуулийн тодорхойлолт (ирцийн мэдээлэлтэй)
      - Төлбөр төлсөн баримт
      - Банкны үлдэгдэлтэй данс эсвэл солонгос хүний батлан даалтын бичиг (банкны үлдэгдэл нь 3,000$-оос дээш байх)
      - Сунгалтын төлбөр 30,000вон

    2) Бусад нотлох бичиг баримт
      - Ирцийн тэмдэглэл
      - Дүнгийн бичиг
    3) Хугацаа сунгахгүй байх шалтгаанууд
      - Сургалтын төлбөрөө олох зорилгоор ажил хийж байгаа оюутан
      - Хичээлээс илүү гадуур ажиллаж байгаа оюутан
      - Хэлний курсын сургалтанд бус хувийн дамжаанд сурч байгаа оюутнууд

  * Гадаад иргэний үнэмлэх
  D-4 виз авсан тохиолдолд гадаад иргэний үнэмлэх авах хэрэгтэй. Гадаад иргэний үнэмлэх авахын тулд доорх бичиг баримтуудыг иммигрэйшнд бүрдүүлж өгнө.
    1. Солонгос хэлний курсээс олгосон сургуулийн тодорхойлолт
    2. Цээж зураг 2 хувь
    3. Бүртгэлийн хураамж 10,000вон
    4. Гадаад паспорт
Хансей Их Сургуулийн солонгос хэлний курсын онцлог
  -Хансей Их Сургуулийн солонгос хэлний курст магистраас дээш зэрэгтэй мэргэжлийн багш нар бүх хичээлүүдийг заана.
  - Сургуулийн кемпус дотор дотуур байр байрлах бөгөөд оюутнууд хямд өртгөөр сургуульдаа ойр амьдарч байрлах боломжтой.
  - Сөүл хоттой ойр байрладаг учраас сөүлд болж байгаа үйл ажиллагаанд оролцоход цаг алдахгүй.
  - Бакалаврын болон магистрын сургалтанд хамрагдвал зайны сургалт, кредит солилцооны журмаар Хансей их сургуулийн харилцаатай бусад сургууль дээр очиж хичээл сонсох боломжтой.
  - Христ итгэлт сургуулийн хувьд оюутнууддаа цэвэр, тохилог боловсролын орчинг бүрдүүлж өгнө.
  - Англи хэлний гүнзгийрсэн сургалт болон дизайны чиглэлийн сургалтын орчин нь илүү сайн бүрдсэн болно.
  - Үндсэн сургалтыг амжилттай төгссөн оюутнууд бакалавр магистрын түвшинд дэвшин суралцах тохиолдолд тэтгэлэг авах болон өөрийн төгссөн мэргэжлийн адил кредитийг хасуулах боломжтой.